Сэтгэл үгүйрэхэд итгэл үгүйрдэг. Итгэл үгүйрэхэд зүтгэл үгүйрдэг. Зүтгэл үгүйрэхэд амжилт үгүйрдэг. Амжилт үгүйрэхэд баясал үгүйрдэг. Баясал үгүйрэхэд багшлах, сурах үгүйрдэг. Сэтгэл үгүйд, тэгэхээр,боловсрол үгүй. Боловсрол үгүйд, харин, гагцхүү, тэнэглэл, мунхаглал, ядуурлал байдаг.
Monday, January 23, 2017
Үйл ажиллагааны тайлан
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Монгол Улсын Их Сургууль
Багшийн Мэргэжил Дээшлүүлэх Институт
Боловсролын Үнэлгээний Төв
БОЛОВСРОЛЫН СЭТГЭЛ ЗҮЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ, ШИЙДЭЛ, АРГА ЗАМ
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХАМТАРСАН ҮНДЭСНИЙ ГУРАВ ДАХЬ
ХУРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН
Хаана: МУБИС, МБУС
Хугацаа: 2017 оны 1 дүгээр сарын 16-17-ны өдөр
УЛААНБААТАР
2017
АГУУЛГА
0. Товчилсон үгийн тайлбар
4
1. Гүйцэтгэлийн товчоон 5
2. Удиртгал 6
3. Зорилго 6
4. Арга зүй 7-9
4.1 Бэлтгэл, төлөвлөлт 7
8
4.2 Зохион байгуулалт, хэрэгжилт 9
4.3. Тайлагнал, баталгаажуулалт 9
5. Үр дүн, бүтээгдэхүүн 10
6. Зөвлөмж 11-12
7. Хавсралт
Хавсралт 1: МУБИС, МУИС, БМДИ, БҮТ-ийн захирлуудын хамтарсан тушаал, хавсралт
Хавсралт 2:
Эрдэм шинжилгээний хурлын өгүүлэлд тавих шаардлага
Хавсралт 3:
Эрдэм шинжилгээний хурлын нэгдсэн болон салбар хуралдааны хөтөлбөр
Хавсралт 4: Хурлын эмхэтгэлийг тараасан хуваарь
Хавсралт 5: Эрдэм шинжилгээний хурлыг явуулсан танхим (зураг)
Хавсралт 6:
Хурлын үйл ажиллагааны фото
Хурал зохион байгуулсан комисс
1. Комиссын дарга Ц.Лувсандорж МУБИС, МБУС Дидактикийн тэнхимийн
эрхлэгч, проф
2. Нарийн бичгийн дарга Б.Оюун-Эрдэнэ МУБИС, МБУС Дидактикийн тэнхимийн
багш, доктор
3. Гишүүд Ц.Батхүү МУБИС, МБУС Математикийн
тэнхимийн багш, проф
4. Д.Пүрэвдорж МУБИС, МБУС Физикийн тэнхимийн
багш, проф
5. Р.Базарсүрэн МУБИС, МБУС Физикийн тэнхимийн
багш, проф
6. Ё.Батчулуун МУБИС, МБУС Газар зүйн тэнхимийн
багш, проф
7. Д.Цэдэвсүрэн МУБИС, МБУС Мэдээлэл зүйн
тэнхимийн эрхлэгч, проф
8. Я.Мөнхсайхан МУБИС, МБУС Дидактикийн
тэнхимийн багш
9. Б.Норовсүрэн МУБИС, МБУС Дидактикийн
тэнхимийн багш
10. Б.Золзаяа МУБИС, МБУС Дидактикийн
тэнхимийн багш
11. Г.Оюунсайхан МУБИС, МБУС Дидактикийн
тэнхимийн багш
12. Ц.Амартайван МУИС, ШУС Дэд захирал, доктор
13. А.Амарзаяа МУИС, БУС Сургалтын албаны
эрхлэгч, доктор
14. Ж.Дөлгөөн МУИС, БУС Физикийн тэнхимийн
багш
15. О.Оюунтунгалаг БМДИ Дэд захирал
16. Д.Үүрийнтуяа БМДИ БУ-ны сургалтын
албаны дарга, доктор
17. Б.Нармандах БМДИ Математикийн арга
зүйч
18. Н.Сайнбаяр БМДИ Физикийн арга зүйч
19. М.Оюунчимэг БМДИ Биологийн арга зүйч
20. Л.Ганбат БҮТ Элсэлтийн болон
улсын шалгалт хариуцсан
хэлтсийн дарга
21. Д.Энхжаргал БҮТ Суурь боловсролын
үнэлгээ хариуцсан
мэргэжилтэн
Хурлын үйл ажиллагааны тайлан бэлтгэсэн:
Ц.Лувсандорж, комиссын дарга
Б.Оюун-Эрдэнэ, комиссын нарийн бичгийн дарга
0. Товчилсон үгийн тайлбар
БМДИ Багшийн Мэргэжил Дээшлүүлэх Институт
БСШУСЯ Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам
БҮТ Боловсролын Үнэлгээний Төв
МУБИС Монгол Улсын Боловсролын Их Сургууль
МБУС Математик, Байгалийн Ухааны Сургууль
МУИС Монгол Улсын Их Сургууль
ХИС Ховд Их Сургууль
СЭЗДС Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль
1. Гүйцэтгэлийн товчоон
Монгол Улсын Боловсролын Их Сургууль (МУБИС), Монгол Улсын Их Сургууль (МУИС), Багшийн Мэргэжил Дээшлүүлэх Институт (БМДИ), Боловсролын Үнэлгээний Төв (БҮТ) хамтран “Боловсролын сэтгэл зүйн тулгамдсан асуудал, шийдэл, арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний үндэсний гурав дахь хурлыг 2017 оны 1 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгууллаа. Хурлын нээлтийн үйл ажиллагаанд МУБИС-ийн захирлыг төлөөлөн дидактикийн тэнхимийн эрхлэгч Ц.Лувсандорж, БМДИ-ийн дэд захирал О.Оюунтунгалаг, Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ нар оролцож, үг хэллээ.
МУБИС, МУИС, БМДИ, БҮТ хамтран зохион байгуулж байгаа эрдэм шинжилгээний үндэсний гурав дахь удаагийн энэ хуралд манай улсын их, дээд, дунд сургуулийн нийт 17 байгууллага, гадаадын орны эрдэм шинжилгээний 2 байгууллагын төлөөлөл болох нийт 100 гаруй судлаачид оролцож 63 илтгэл (судалгааны өгүүлэл-31, хэлэлцүүлэг өгүүлэл-11, хураангуй-19)-ийг 2 өдрийн турш хэлэлцэв (Хүснэгт).
Хүснэгт. Хуралд илтгэл хэлэлцүүлсэн байгууллага, хүний тоо
№ Хуралд оролцож, илтгэл хэлэлцүүлж буй байгууллага Илтгэл хэлэлцүүлэх хүний тоо
1 МУБИС 47
2 МУИС 5
3 Багшийн Мэргэжил Дээшлүүлэх Институт (БМДИ) 5
4 Боловсролын Үнэлгээний Төв (БҮТ) 7
5 Боловсролын Хүрээлэн 4
6 Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль (СЭЗДС) 4
7 Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (АШУҮХ) 2
8 Хөдөө Аж Ахуйн Их Сургууль (ХААИС) 1
9 Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль (ШУТИС) 1
10 Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургууль (ҮБХИС) 1
11 Хувийн Хэвшлийн Этүгэн Их Сургууль 1
11 Архангайн Багшийн Коллеж 1
12 МУБИС-ийн Лицей сургууль 4
12 Нийслэлийн Ерөнхий Боловсролын дунд сургууль (EБС) 2
13 Өмнөговь аймгийн ЕБС 1
14 Хувийн Хэвшлийн Орчлон дунд сургууль 1
15 Япон Улсын Окауама Их сургууль 1
16 Унгар Улсын Боловсролын сургууль 1
Хурлын илтгэл бүр боловсролын салбарт тулгарч байгаа сэтгэл зүйн тулгамдсан тодорхой нэг асуудлыг олж дэвшүүлж, түүнийг шийдэх хувилбар, арга замыг судалгааны үндэслэлтэйгээр тодорхойлж байгаад энэхүү хурлын онолын хийгээд практикийн ач холбогдол оршиж байна.
Хурлын утга, агуулга, үзэл санааг боловсролын салбарт түгээн хэрэгжүүлэхэд тус нэмэр болгох зорилгоор илтгэлийг эмхэтгэн олны хүртээл болгов. Дэлгэрэнгүй мэдээллийг хурлын эмхэтгэлээс авч болно.
Хурлын нэгдсэн хуралдаан, “Боловсролын сэтгэл зүйн тулгамдсан асуудал, шийдэл, арга зам”, “Боловсролын сэтгэл зүйн онол, арга зүй”, “Боловсролын сэтгэл зүйн шинжилгээ, хэмжилт (психометр шинжилгээ)” гэсэн гурван салбар хуралдаантайгаар МУБИС-ийн хичээлийн 3 дугаар байранд зохион байгууллаа.
Боловсролын сэтгэл зүйн тулгамдсан асуудал, шийдэл, арга зам илтгэлийн эмхэтгэлийг 300 хувь хэвлэж, илтгэгч бүрт олгон үлдсэн хувийг хурал зохион байгуулсан дөрвөн байгууллага, тэдгээрийн 5 нэгжид гарсан зардлын хувь хэмжээнд хувилан хуваарилж хүргүүлэв (Хавсралт 5).
Энэхүү хурлыг төлөвлөх, зохион байгуулах, мэдээлэл түгээх, илтгэл хүлээж авах, илтгэгчид эргэн мэдээлэх, урих, урилга түгээх зэрэг бүхий л үйл ажиллагааг явуулахдаа аль болох тогтвортой хөгжлийн үзэл, хандлагыг баримталж, цаасыг бага ашиглаж цахимыг их хэрэглэхийг эрхэмлэн ажиллав. Ингэхдээ байгууллагын сайтуудын зэрэгцээ нийгмийн сүлжээний боломжийг өргөн ашиглав. Нийгмийн сүлжээг ашиглагчдад хандсан http://educationalpsychology.blogspot.com блогийг хуралд зориулан нээж ажиллуулав. Эрдэм шинжилгээний хурлын онцлог, ач холбогдлыг олон нийт болон холбогдох байгууллагад сурталчилан таниулах талаар МҮОНР-гийн мэдээллийн "Хурд" агентлаг, “Эко” телевиз, LCN, STAR телевизтэй хамтран ажиллаж, ярилцлага хийж, мэдээлэл өглөө.
Судалгааны үр дүн, илтгэл хэлэлцүүлэх явцад гарсан санал, зөвлөгөөг үндэслэн БСШУСЯ болон холбогдох бусад байгууллагад боловсролын сэтгэл зүйн тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэх арга замын талаар зөвлөмж гарган албан бичгээр хүргүүллээ.
2. Удиртгал
“Боловсролын сэтгэл зүйн тулгамдсан асуудал, шийдэл, арга зам” эрдэм шинжилгээний хурал нь гурав дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн арга хэмжээнд МУИС, МУБИС, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын үнэлгээний төвийн багш, судлаачид хамтран боловсролын сэтгэлзүйн судалгаа, практик хэрэглээний асуудлыг сонгон хэлэлцэв. Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь боловсролын сэтгэл зүйн асуудлаар үндэсний төвшинд шинэ санаа, туршлагаа солилцож, ойлголтоо нэгтгэх, асуудлын шийдлийн гарцыг олох, цаашид үйл ажиллагаагаа нэгтгэн хэрэгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулах болно.
Хуралд оролцогчид энэхүү хурал цагаа олсон ач холбогдолтой байсныг тэмдэглэхийн хамт “ийм хурлыг цаашид уламжлал болгон жил бүр зохион байгуулдаг болох нь математик, байгалийн ухааны боловсролын чанарыг тогтвортой сайжруулах нэгэн арга зам, механизм мөн” гэдэгтэй санал нэгдэж байлаа. Мөн энэ саналыг холбогдох байгууллагуудад уламжлан, эрх зүйн орчинг бүрдүүлж, түүний зохион байгуулалтыг эртнээс хангаж ажиллах талаар санаачлагатай ажиллах хүсэлтийг хурал зохион байгуулах комисст гаргаж байсныг энд онцлон тэмдэглэж байна.
3. Зорилго
Эрдэм шинжилгээний хурлын зорилго нь манай улсын боловсролын сэтгэл зүйн тулгамдсан асуудлыг илрүүлэх, шийдлийн хувилбарыг дэвшүүлэх, арга замыг тогтооход холбогдох байгууллага, судлаачдын судалгааг чиглүүлэх, шинэ санаа, ололтыг илрүүлэх, хэлэлцүүлэх, улмаар энэ талаар зөвлөмж гаргаж холбогдох байгууллагад хүргэхэд оршино.
4. Арга зүй
4.1. Бэлтгэл, төлөвлөлт
МУБИС-ийн дүрмийн 4.4.1, МУИС-ийн дүрмийн 2.1, БМДИ-ийн дүрмийн 2.2.12, БҮТ-ийн дүрмийн 2.2.3 заалтыг тус тус үндэслэн эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилгоор МУБИС, МУИС, БМДИ, БҮТ-ийн захирлуудын хамтарсан A/68, A/130, A/51, A/157 тоот тушаалыг гаргуулав (Хавсралт 1). Энэхүү тушаалаар “математик, байгалийн ухааны тулгамдсан асуудал, шийдэл, арга зам” эрдэм шинжилгээний хурлын хөтөлбөр (нэгдүгээр хавсралт), зардлын төсөв (хоёрдугаар хавсралт), хурал зохион байгуулах комиссын бүрэлдэхүүн (гуравдугаар хавсралт)-ийг тус тус батлуулав.
Хурал зохион байгуулах комисс эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах ажлын ерөнхий төлөвлөгөөг гарган, түүнийг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажил үүргийн хуваарийг гарган ажиллав (Хавсралт 2).
Хурлын тов, илтгэл хүлээх авах хугацаа, холбоо барих цахим хаягийг эрдэм шинжилгээний өгүүлэлд тавих шаардлага (Хавсралт 3)-ын хамт МУБИС, БМДИ, БҮТ-ийн цахим хуудас болон олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан сонирхсон байгууллага, хувь хүмүүст хүргэв. Мөн эрдэм шинжилгээний энэхүү хуралд зориулан http://didacticsconference.blogspot.com блогийг нээж ажиллуулав. Хурлыг зохион байгуулахдаа цаасыг аль болох бага, харин цахимыг аль болох их хэрэглэхийг эрхэмлэн ажиллав.
4.2. Зохион байгуулалт, хэрэгжилт
Эрдэм шинжилгээний хуралд ирүүлсэн 63 гаруй илтгэлийг хүлээн авч, тэдгээрийг эрдэм шинжилгээний хуралд тавих шаардлагын дагуу судалгааны өгүүлэл, хэлэлцүүлэг өгүүлэл, илтгэлийн хураангуй гэсэн байдлаар ангилан, аль илтгэлийг ямар салбар хуралдаанд хэлэлцүүлэхийг тогтоов. Мөн салбар хуралдааны хөтөлбөрийг хийж, илтгэгчдэд хүргүүлэв (Хавсралт 4).
Хэвлэхээр сонгосон өгүүллийн хэвлэлийн эхийг бэлтгэх, улмаар хянан тохиолдуулах, хэвлэлийн редактороор ажиллах багийг тус тус байгуулж ажиллалаа (Эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл, 2 дахь тал). Мөн илтгэлийн эмхэтгэлийг 300 хувь хэвлэж, илтгэгч бүрт илтгэсний дараа олгон, үлдсэн хувийг холбогдох байгууллагуудад гаргасан зардалд нь хувилан хуваарилав (Хавсралт 5).
Математик, байгалийн ухааны багш бэлтгэл, мэргэжил дээшлүүлэлт, үнэлгээний чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг 16 гаруй байгууллага, Япон, Унгар улсын төлөөлөл болсон нийт 100 гаруй судлаачдын 80 орчим илтгэлийг эрдэм шинжилгээний хурлын нэгдсэн болоод 2 салбар хуралдаанаар 2017 оны 1 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд МУБИС-ийн 3 дугаар байрны 123, 124 танхимд хэлэлцүүлэхээр холбогдох зохион байгуулалтыг хийлээ (Хавсралт 6).
Нэгдсэн болон салбар хуралдааны дараа эрдэм шинжилгээний хурлын хаалтын үйл ажиллагааг МУБИС-ийн 3 дугаар байрны 123 тоот өрөөнд зохион байгуулж, хурлаас гаргах зөвлөмжийн төслийг хэлэлцэх, санал авах үйл ажиллагааг явуулав. Хурлаас гарах зөвлөмжийг БСШУЯ, МУБИС, МУИС, БМДИ, БҮТ болон тэнхмүүдэд хандсан байдлаар гаргахаар тогтов.
4.3. Тайлагнал, баталгаажуулалт
Хурлын эмхэтгэлийг 300 хувь хэвлэж, илтгэгч бүрт олгож үлдсэнийг нь хурал зохион байгуулсан гурван байгууллага, тэдгээрийн 5 нэгжид гарсан зардлын хувь хэмжээнд хувилан хуваасан баримтыг эмхэтгэлийн хамт шилжүүлэв. Мөн энэ тайланг 5 хувь олшруулж дээрхи байгууллагуудад зөвлөмжийн хамт албан бичгээр болон цахим хэлбэрээр хүргүүллээ.
Хурлын бэлтгэл, төлөвлөлт болоод хэрэгжүүлэлтийн бүхий л үйл явцад бий болсон тушаал, эмхэтгэлийн хуваарилалт, уулзалтын тэмдэглэл (Хавсралт 7), фото зураг (Хавсралт 8) зэрэг баримт бичгийг энэхүү тайланд хавсаргав. Хурлын төсвийн зарцуулалтын баримтыг эмхэлж холбогдох байгууллагын санхүүд шилжүүлсэн.
5. Үр дүн, бүтээгдэхүүн
Боловсролын хэмжил зүйн тулгамдсан асуудлыг хэлэлцэж, шийдэл, арга замыг эрэлхийлсэн эрдэм шинжилгээний энэхүү хурлыг зохион явуулсны дүнд дор дурдсан бүтээгдэхүүн бий болов. Үүнд:
- “Боловсролын хэмжил зүйн тулгамдсан асуудал, шийдэл, арга зам” эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл, 249 хуудас, 300 ширхэг,
- Боловсролын холбогдох байгууллагуудад хандсан зөвлөмж, 3 хуудас
- Эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагааны тайлан, A4 хэмжээтэй 12 хуудас, 8 хавсралт.
- Эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагааны тайлан, илтгэлийн слайд, үйл ажиллагааны фотог агуулсан CD.
6. Зөвлөмж
“Боловсролын хэмжил зүйн тулгамдсан асуудал, шийдэл, арга зам” эрдэм шинжилгээний нэгдсэн хуралдаан болон салбар гурван хуралдааны хэлэлцүүлгийн тэмдэглэл, хуралдааны чиглүүлэгчийн тэмдэглэл, хурлын хаалтын нэгдсэн үйл ажиллагааны хэлэлцүүлгийн үед оролцогчдоос гарсан саналыг үндэслэн тус хурлаас дараахь зөвлөмжийг гаргав. Үүнд:
- Япон улсын Окаяама Их Сургуулийн профессор Нироки Фүжии БҮТ, МУБИС, БМДИ гэсэн боловсролын байгууллагуудтай хамтран ажиллах санал санал тавьсан. Энэхүү ажлын хүрээнд БҮТ-ийн элсэлтийн ерөнхий шалгалтад хамтран ажиллах, МУБИС-ийн Дидактикийн тэнхимтэй судалгааны ажлаар хамтран ажиллах санал тавив.
- Боловсролын нэр томьёо, үг хэллэг, найруулга хийгээд агуулгын нийцлийг сайжруулах.
- Боловсролын бодлого, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн хөгжилд уламжлал, шинэчлэлийн уялдаа холбоог хангах, контекстгүй концепциас зайлсхийх соёл, хандлагыг мэргэжлийн бүлд төлөвшүүлэх.
- Багшийн ажлын хөлс, цалинг бодитой тооцож нэмэгдүүлэх,
- Багш бэлтгэх, багшийн мэргэжил дээшлүүлэх, багш мэргэших ажлын уялдаа холбоог сайжруулах, улмаар багшийн мэргэшлийн үндэсний хүрээг боловсруулж мөрдөх,
- Багш мэргэжлээр элсэн суралцах оюутанд тавих шаардлагыг багшийн ажлын онцлогт уялдуулан нарийвчлан тогтоох, улмаар багш мэргэжлээр суралцах оюутан улсын бүрэн тэтгэлгээр суралцдаг болох бодлогыг үндэслэх, хэлэлцүүлэх, баталгаажуулах,
- Ерөнхий боловсролын сургуулийн багшийн мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрийн агуулгын оновчтой байдлыг сайжруулах, уялдаа холбоо, ач тус, хэрэглээг нэмэгдүүлэх.
- Ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн сурлагын амжилтын үнэлгээний бодитой байдлыг нэмэгдүүлэх, хуурмаг байдлыг засах чиглэлээр “бодитой үнэлгээ” аян, арга хэмжээг авч хэрэгжүүлэх,
- Элсэлтийн нэгдсэн шалгалтын онооны бодитой байдлыг нарийвчлан тогтоох, улмаар түүний сургалтад үзүүлж буй сөрөг нөлөөллийг багасгах талаар судалгаанд үндэслэсэн бодлого хэрэгжүүлэх,
- Багш нарт сурлагын амжилтын үнэлгээнд оношлогоо хийх замаар ажлаа чанаржуулах арга ухааныг эзэмшүүлэх сургалтыг бүхий л шатанд зохион байгуулах,
- Боловсрол, сургалтын байгууллага, мэргэжлийн бүлийн харилцан ойлголцлыг бий болгоход чиглэсэн хамтын ажиллагаа, хамтарсан судалгааг бүхий л түвшинд бүх чиглэлээр хөгжүүлэх,
- Боловсролын чанарыг сайжруулах, тулгарч буй асуудлыг илрүүлэх, шийдлийн хувилбар боловсруулах, арга замыг олох, мэргэжлийн бүлийн харилцан ойлголцол, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох байгууллагууд хамтран жил бүр эрдэм шинжилгээний үндэсний хурлыг уламжлал болгон зохион байгуулах, холбогдох зардлыг төсөвлөх, бэлтгэлийг эртнээс хангах.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment