Сэтгэл үгүйрэхэд итгэл үгүйрдэг. Итгэл үгүйрэхэд зүтгэл үгүйрдэг. Зүтгэл үгүйрэхэд амжилт үгүйрдэг. Амжилт үгүйрэхэд баясал үгүйрдэг. Баясал үгүйрэхэд багшлах, сурах үгүйрдэг. Сэтгэл үгүйд, тэгэхээр,боловсрол үгүй. Боловсрол үгүйд, харин, гагцхүү, тэнэглэл, мунхаглал, ядуурлал байдаг.
Friday, January 13, 2017
Эрдэм Шинжилгээний Үндэсний Хамтарсан Хурлын Товч Мэдээлэл
Эрдэм Шинжилгээний Үндэсний Хамтарсан
Хурлын Товч Мэдээлэл
МУБИС, МУИС, БМДИ,БҮТ хамтран зохион байгуулж байгаа эрдэм шинжилгээний үндэсний гурав дахь удаагийн энэ хуралд манай улсын их, дээд, дунд сургуулийн нийт 17 байгууллага, гадаадын орны эрдэм шинжилгээний 2 байгууллагын төлөөлөл болох нийт 100 гаруй судлаачид оролцож 63 илтгэл (судалгааны өгүүлэл-31, хэлэлцүүлэг өгүүлэл-11, хураангуй-19)-ийг 2 өдрийн турш хэлэлцэнэ (Хүснэгт).
Хүснэгт. Хуралд илтгэл хэлэлцүүлсэн байгууллага, хүний тоо
№ Хуралд оролцож, илтгэл хэлэлцүүлж буй байгууллага
1 МУБИС 47
2 МУИС 5
3 Багшийн Мэргэжил Дээшлүүлэх Институт (БМДИ) 5
4 Боловсролын Үнэлгээний Төв (БҮТ) 7
5 Боловсролын Хүрээлэн 4
6 Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль (СЭЗДС) 4
7 Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (АШУҮХ) 2
8 Хөдөө Аж Ахуйн Их Сургууль (ХААИС) 1
9 Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль (ШУТИС) 1
10 Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургууль (ҮБХИС) 1
11 Хувийн Хэвшлийн Этүгэн Их Сургууль 1
11 Архангайн Багшийн Коллеж 1
12 МУБИС-ийн Лицей сургууль 4
12 Нийслэлийн Ерөнхий Боловсролын дунд сургууль (EБС) 2
13 Өмнөговь аймгийн ЕБС 1
14 Хувийн Хэвшлийн Орчлон дунд сургууль 1
15 Япон Улсын Окауама Их сургууль 1
16 Унгар Улсын Боловсролын сургууль 1
Хурлын илтгэл бүр боловсролын салбарт тулгарч байгаа сэтгэл зүйн тулгамдсан тодорхой нэг асуудлыг олж дэвшүүлж, түүнийг шийдэх хувилбар, арга замыг судалгааны үндэслэлтэйгээр тодорхойлж байгаад энэхүү хурлын онолын хийгээд практикийн ач холбогдол оршиж байна.
Хурлын утга, агуулга, үзэл санааг боловсролын салбарт түгээн хэрэгжүүлэхэд тус нэмэр болгох зорилгоор илтгэлийг эмхэтгэн олны хүртээл болгов. Дэлгэрэнгүй мэдээллийг хурлын эмхэтгэлээс авч болно
ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС
2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment